Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас зуны их засварын төлөвлөгөөт зогсолтын хуваарийг танилцууллаа. Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 20-30-ны хооронд зарим байршлын хэрэглэгчдийн халуун усыг түр хязгаарлах юм.
Халуун ус хязгаарлах бүсүүд:
- 9ДЕЖИ магистраль орчмын хэрэглэгчид
- Эрчим хүчний сургалтын төв
- ЗХ-ний 017 дугаар цэргийн анги
- Залуус хороолол
- Нефть бааз орчим
- 21 дүгээр хороолол
- Орчлон орон сууцны хороолол орчим
- 13АБВГД магистраль орчмын хэрэглэгчид
- Буянт-Ухаа I, II хороолол
- Нисэх орчмын хэрэглэгчид
Энэ хугацаанд 13АБВГД магистраль шугамд тавдугаар сарын 21-нд, 9ДЕЖИ магистраль шугамд тавдугаар сарын 22-нд тус тус нягтын туршилт хийхээр төлөвлөжээ.
Мөн ДХ940 худгийг өргөтгөн шинэчлэх болон урсгал засварын ажлуудыг хийх юм байна.
Халуун ус хязгаарлах бүсийн дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн газрын зургаас харах боломжтой.