Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу байна.
Үүнд Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь,Сүхбаатарын зарим нутгаар муу. Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.
Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.
Эх сурвалж:Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн