Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Үүр гол олон жилийн дундаж түвшинг 20 см, Бэлтэс гол үерийн түвшинг 20 см давсан байна.

Мөн түүнчлэн Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 7 см давсан хэвээр байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд