ХХААХҮЯ: Малын гоц халдварт Шүлхий өвчин бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг уриаллаа

ХХААХҮЯ: Малын гоц халдварт Шүлхий өвчин бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг уриаллаа

Хуваалцах Жиргэх

Дэлхий дахинд болон манай улстай хил залгаа бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинэ "SAT-1" хэвшил хурдацтай тархаж байна. Албан ёсны мэдээллээр БНХАУ-ын Шинжаан аймаг, Ойрхи Дорнод, Турк зэрэг улсуудад бүртгэгдсэн уг аюулт хэвшил манай улсад (Баян-Өлгий аймгийн Алтай сум, Ховд аймгийн Булган суманд) анх удаа оношлогдлоо.

Шүлхий өвчний шинэ "SAT-1" хэвшил агаар дусал, машин техник, хүн, болон зэрлэг амьтдаар маш хурдан дамжин халдварладаг, хоруу чанар нэн өндөр хүнд төрлийн вирус юм.

Иргэдэд өгөх санамж: Халдвар гарсан сумын нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан тул Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлгийн хамтарсан постуудын шаардлагыг биелүүлнэ үү.

Аялагчдад: Зуны аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан халдварын эрсдэлтэй бүс нутгуудаар дайран өнгөрөх аяллын маршрутаа өөрчилж, хориглосон чиглэлд зорчихгүй байхыг уриалж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд