Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.08-2026.06.14) нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 16 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргалаа.
Нийт дуудлагын 65 нь объектын гал түймэр, 3 нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, 9 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.