Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн нээлтэд оролцлоо.

Төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орсноос хойш гурван удаа өргөтгөл шинэчлэл хийсэн байна. Гэсэн ч нийслэлийн хөгжил, хүн амын өсөлтийн ачааллыг сүүлийн жилүүдэд дийлэхээ больж, зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Тиймээс 2020 онд эхлүүлсэн энэхүү төсөл өнөөдөр бодит үр дүнд хүрч, нийслэл орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болж байна.

Хоногт 250 мянга, жилд 90 сая шоо метр хүртэлх ахуйн болон үйлдвэрийн урьдчилан цэвэрлэсэн хаягдал усыг боловсруулах хүчин чадалтай энэхүү байгууламжийг 262.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар, 17.6 га талбайд барьжээ.

 

Хамгийн чухал нь энэхүү төсөл нь зөвхөн бохир ус цэвэрлээд зогсохгүй, Туул голын усны чанарыг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын урт хугацааны хөгжлийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Мөн лагаа бүрэн боловсруулж, биохий үйлдвэрлэн, дулаан болон цахилгаан эрчим хүч гаргах, цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, дулаан, цахилгаан станцуудын хэрэгцээнд нийлүүлэх зэрэг технологи, шийдлийг нэвтрүүлж байна. Ингэснээр цэвэр ус хэмнэх, эрчим хүчний хэрэглээнийхээ 35 хувийг өөрөө хангах нь.

Төслийн хүрээнд 35 төрлийн 55 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг хийсэн байна.

 

 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд