УВС АЙМГИЙН ТЭС СУМАНД БООМЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН 2 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

УВС АЙМГИЙН ТЭС СУМАНД БООМЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН 2 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Хуваалцах Жиргэх

Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. Тухайн хоёр иргэн 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр шалтгаан тодорхойгүй үхсэн хоньтой харьцах үедээ халдвар авсан байх магадлалтай байна.

Улмаар 2026 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зооноз өвчин судлалын төвд хийсэн молекул биологийн (PCR) шинжилгээгээр боом өвчний халдвар авсан нь батлагджээ.

Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд Увс аймгийн Зооноз өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг ажиллаж, тандалт судалгаа хийх, халдварын тархалтыг хязгаарлах, голомтын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд