Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газар олголт, газар ашиглалтын мэдээллийг нээлттэй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан газар олголтын хэмжээ, байршил, зориулалтын мэдээллийг иргэд, олон нийт www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан хялбар үзэж, танилцах боломжийг бүрдүүлэх хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэжээ.
Ингэснээр иргэд, олон нийт egazar.gov.mn цахим хуудаснаас газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд газар олгохоор төлөвлөсөн болон Засаг даргын шийдвэрээр газар олгосон байршлуудыг газрын зориулалтаар нь ангилан, газрын зураг дээр харах боломжтой болсон байна.