Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Төрийн ёслол болон дипломат арга хэмжээний газрын дэд захирал Матьё Кармонатай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардууллаа.
Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.