“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа

“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн баримт бичгүүдэд Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гарын үсэг зурлаа.

Япон Улсын Засгийн газрын 298 сая иений буцалтгүй тусламжаар хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд магистрын болон докторын түвшний нийт 15 албан хаагчдад тэтгэлэг олгоно.

Сангийн сайд З.Мэндсайхан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн тогтвортой байдалд тууштай хувь нэмэр оруулж ирсэн Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлэв.

Энэхүү хөтөлбөр манай улсад 2001 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 24 жилийн хугацаанд 447 төрийн албан хаагч санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж, эх орондоо төрийн байгууллагуудад үргэлжлүүлэн ажиллаж байна.

Энэ жилийн хувьд тэтгэлэгт хамрагдагчид Сайтама их сургууль, Японы Олон улсын их сургууль, Үндэсний бодлогын судалгааны институт, Мэйжи их сургууль, Риккёо их сургууль, Нагояагийн их сургуулиудаас сонгон суралцах боломжтой юм.

JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэбсайт болон имэйл хаягаар хүлээн авна уу.

Вэбсайт: http://jds-scholarship.org

Имэйл хаяг: jds.mongolia@jice.org



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд