Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 17-ны өдөр яамны холбогдох удирдлагын хамт төслийн талбайд ажиллаж, Соёл, аялал жуулчлалын дэд хорооны чиг үүрэгт хамаарах урлаг, соёлын үйл ажиллагааны бэлтгэл, тайзны зохион байгуулалт, хөтөлбөрийн найруулгын явцтай танилцлаа.
Энэ үеэр дэд хороодын мэдээлэл солилцоо, ажлын уялдааг хангаж, нээлт, хаалтын ёслолын найруулгыг эцэслэн батлах, үйл ажиллагааны бэлтгэл болон нэгдсэн зохион байгуулалтад анхаарч ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгов.
Манай улсад анх удаа зохион байгуулах UNCCD COP17 бага хуралд 190 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно. Үндэсний соёлын өв, аялал жуулчлалыг олон улсад таниулах боломж юм.








