Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 39, объектын гал түймрийн 38 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 98 иргэний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Голын усны ослоор 1, гал түймэрт өртөж 2, өндрөөс унаж 1 иргэн амиа алдсаныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Баяр, амралтын өдрүүдийн нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 19.1%, аврах ажиллагааны дуудлага 38%, нийт дуудлага 28.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.