ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 7 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 7 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Хуваалцах Жиргэх

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.554 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.415, орон нутагт 3134 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны долоодугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ. Эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 7 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал 72224444 (4), 119 утсанд хандана уу.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд