ЧДЭМТ-ийн лифтний хонгил руу хүн унаж нас барсан хэрэг гарчээ

ЧДЭМТ-ийн лифтний хонгил руу хүн унаж нас барсан хэрэг гарчээ

ЧДЭМТ-ийн акталсан цахилгаан шатыг онцгой тохиолдолд дотоод үйл ажиллагаанд ашиглаж байсны улмаас цахилгаан шатны хонгил руу үйлчлүүлэгч ахмад настан унаж нас барсан хэрэг гарчээ. 

Уг хэрэг өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд гарчээ. Талийгаач 65 орчим настай бөгөөд эхнэрээ эмнэлэгт сахиж байсан аж. Эмнэлгийн барилга зургаан давхар. Талийгаачийг зургаан давхраас цахилгаан шатанд суух үед цахилгаан шат нэг давхарт гацсан байсан бөгөөд хөл алдаж энджээ. Цахилгаан шат дуудах үед эмнэлгийн лифт хариуцсан ажилтан хамт байсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдсэн. 

Одоогоор талийгаач ямар шалтгааны улмаас лифтэнд суухаар завдсан, цахилгаан шатан дээр засвартай гэсэн бичиг наасан байсан эсэх нь тодорхойгүй байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд