Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд нийт 622 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд барилга угсралт, их засварын ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн хүрээнд энэ онд 20 сургууль, 23 цэцэрлэг, 7 бага сургууль, 2 спорт заал ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн барилгуудын зориулалтыг өөрчлөн ашиглаж, нийт 2,240 суралцагчийг сургалтад хамруулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 2026 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар 50.5 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд дулаан, цахилгаан, ус хангамж болон нийтийн аж ахуйн салбарын бэлтгэл ажлыг хугацаанд нь бүрэн хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.