Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.
Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон газар хэтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллав. Хурал болоход 20 хоног үлдсэн. Бүтээн байгуулалтын талбайн барилгын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай байна. Одоо дотоод зохион байгуулалтын ажлыг нарийн төлөвлөх ёстой. Хурлын мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх, хөтөлбөр, хуваарийг тодорхой болгох. Зөвхөн дарга нар нэвтэрдэг талбай бус, мэдээ мэдээлэл авахад иргэдийг хурлын талбайд нээлттэй нэвтрүүлэх ажлыг зохин байгуулахыг Ц.Сандаг-Очир сайд онцлов.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа. Ингэхдээ тогтсон нэвтрэх хэсгээр И-Монголиа бүртгэлээрээ нэвтрэх боломжийг бүрдүүлж байна.
Хөдөлгөөний ачааллыг тооцоолон зорчих чиглэл, тээврийн хэрэгслийн зогсоол, доод үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид болох үйл ажиллагааны нарийвчилсан хөтөлбөр зэргийг нягтлан боловсруулах үүрэг чиглэл өглөө.