Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Солонго 1,2" орон сууцыг нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа юм. Тус орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх, түрээслэх гэсэн хоёр журмаар олгоно.
"Солонго 1, 2" орон сууцыг түрээслэнгээ өмчлөхийн тулд иргэн дараах шаардлагыг хангасан байх ёстой.
- Улаанбаатар хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх
- Гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай орон сууцгүй, эсхүл өмчилж байгаагүй байх
- Тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх
- Орон сууцны төлбөрийн нийт дүнгээс өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөрийг төлөх
- Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь дор дурдсан төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх. Үүнд, түрээсийн төлбөр, орон сууц өмчлөх төлбөр хамаарна.
- Шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх
- Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх
Түрээслээд өмчлөх байранд дараах бүлгийн хүмүүс хамрагдах боломжтой. Үүнд:
- Төрийн албан хаагч
- Хувиараа бизнес эрхлэгчид
- Залуу гэр бүл
- Ахмад настан
- 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
- Өрх толгойлсон иргэн
- Байгалийн гамшигт орон гэрээ алдсан өрх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ДАН системээр бүртгэлээ илгээнэ.
Түрээслээд өмчлөгч нь гэрээнд заасан төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө 14 болон түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно. Түрээслээд өмчлөх орон сууцанд бүртгүүлэхийг хүсвэл дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Үндсэн болон Хамтран түрээслээд өмчлөгч нарын:
- Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/, цээж зураг
- Түрээсийн гэрээ
- Өргөдлийн маягт бөглөх /БХБ-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот тушаалын хоёрдугаар хавсралт/
- Орлого тодорхойлох баримт бичиг (ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт)-ийн хуулбар
- Өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг орно.