“ЦЭНГЭГ ТУУЛ-ЦЭВЭР ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД 6.3 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

“ЦЭНГЭГ ТУУЛ-ЦЭВЭР ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД 6.3 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

Туул голын сав газрын захиргаа болон “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн ажилчид, албан хаагчдын оролцоотой Туул голын хамгаалалтын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.

7 дугаар сарын 27-ны өдрийн үйл ажиллагаанд 4 байгууллагын 230 гаруй ажилчид нийт 700’000 метр.кв талбайг хамруулан, 6.3 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. “Сүү” ХК, Хан-Уул дүүргийн ЗДТГ, хог тээвэрлэлт хариуцсан “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ зэрэг албан байгууллагууд хамтран ажиллав.

Цэвэр орчин – хариуцлагатай иргэнээс эхэлнэ. Хогоо ил задгай хаяхгүй байж, байгальд хариуцлагатай амарч, зугаалж, байгалиа хамтдаа хамгаалцгаая.

Хог хаягдлаа байгальд үлдээхгүй байх нь иргэн таны үүрэг, хариуцлага, ирээдүйдээ үлдээх үнэт соёл юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд