Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт объектын гал түймрийн 32.1 хувь нь цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэлтэй байна.
Цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэн гарсан гал түймрийн шалтгаан нөхцлийн 53.8 хувь ашиглалтын буруугаас, 34.4 хувь нь буруу угсралтаас, 11.8 хувь техникийн гэмтлээс шалтгаалжээ.
Иймд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, хэт ачаалал үүсгэхгүй байх, зориулалтын цахилгааны утас ашиглах, олон хоногоор орон нутагт болон амрахдаа цахилгааны эх үүсвэрийг салгаж аюулгүй болгох зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан тооцож, сэргийлэхийг зөвлөж байна.