ХЗДХЯ: 30 БАЙГУУЛЛАГЫН 83 ДҮРЭМ ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАВ

ХЗДХЯ: 30 БАЙГУУЛЛАГЫН 83 ДҮРЭМ ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАВ

Хуваалцах Жиргэх

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, хуулиас давсан дүрэм журмыг цэгцлэх ажлын хэрэгжилтийн явцыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн. Мөн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрүүдийг салбар бүрээр ангилан судалж, зөвлөмж, удирдамж бүхий хугацаатай албан бичгийг нийт 131 захиргааны байгууллагад хүргүүлж, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулсан бол 12 байгууллагын 28 дүрэм журмыг хүчингүй болгохоор ажиллаж байна.

Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах, хуульд заагаагүй хязгаарлалтыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд судалгаа, дүн шинжилгээ хийж, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх ажлыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, тогтолцоог оновчтой болгох хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас судалгаа хийж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт мэдээлэл хүргүүллээ.Цаашид Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 138 байгууллагын нийт 2723 шийдвэрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна. Энэхүү ажил нь төрийн үйл ажиллагааны давхардлыг арилгах, төсөв, нөөцийг илүү үр ашигтай зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд