Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АҮЭБЯ-ны сайд Г.Дамдинням БНСУ-д ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын "GS Caltex" компанитай Монголын газрын тос импортлогч ААН-үүдын төлөөллүүдийн хамт уулзаж квот, үнэ, тээврийн асуудлуудаар ярилцаж тохирох яриа хэлэлцээг эхлүүлжээ.
Наймдугаар сардаа багтааж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрсэн байна.
"GS Caltex" бол БНСУ-ын хамгийн том эрчим хүч, газрын тос боловсруулах компаниудын нэг юм. Тус компани нь нефть боловсруулах, шатахуун, онгоцны түлш, тосолгооны материал, нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн олон оронд экспортолдог байна.