Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 55 хувьд сайн, 40 хувьд дунд, 5 хувьд муу байна. Үүнд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн цөөн, Ховд, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтийн зарим, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна.

Мөн долоодугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац төвийн болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар 4.1-16.9 ц/га, тал хээр, говийн нутгаар 0.1-4.0 ц/га байв. Ургацыг өмнө жилийн мөн үетэй харьцуулбал, Төвийн ихэнх, Сэлэнгэ, Дархан-Уулын зарим нутгаар өмнө жилээс ахиу бол Архангайн зарим нутгаар өмнө жилээс бага, бусад нутгаар ойролцоо байна.
