ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН ЗОХИЦУУЛЛАА

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН ЗОХИЦУУЛЛАА

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар А/242 дугаар тушаал гаргаж төрийн албаны шалгалтад оролцогчдын сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтын хүчинтэй хугацааг шинэчлэн зохицууллаа.

Ерөнхий шалгалт өгч байгаа иргэн шалгалтад тэнцээгүй тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт 1 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Тусгай шалгалт өгч буй оролцогчдын хувьд сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт 6 сарын хугацаанд хүчинтэй байхаар тусгалаа.

Н.Эрдэнэбаяр: Энэхүү зохицуулалт нь төрийн албаны шалгалтад дахин оролцох иргэдийн цаг хугацаа, зардлыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгоход чиглэж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд