Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) төр, боловсролын байгууллагын түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан судалгаа, хөгжүүлэлт хэрэгжүүлэх, өндөр технологи, хиймэл оюунд суурилсан шийдлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд гоц халдварт өвчний дэгдэлтийн үед хавьтлыг шуурхай илрүүлэх, мөшгөх, эрсдэлийн бүсийг тодорхойлох гар утас болон IoT, хиймэл оюунд суурилсан платформыг хөгжүүлж, туршин нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг хамтран хэрэгжүүлнэ.
Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, шаардлагатай мэдээлэл, өгөгдлийг нууцлалын шаардлагын хүрээнд солилцох, хөгжүүлсэн платформыг туршин нэвтрүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулж, судалгааны үр дүнг олон нийт болон мэргэжлийн хүрээнд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.