ЭМ ШИНЖЛЭХ ЛАБОРАТОРИ ХИМИЙН БОДИСЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА

ЭМ ШИНЖЛЭХ ЛАБОРАТОРИ ХИМИЙН БОДИСЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын (ЭЭХХЗГ) Эм шинжлэх лаборатори нь үйл ажиллагаандаа химийн бодис ашиглах, тээвэрлэх, хадгалах албан ёсны тусгай зөвшөөрлийг анх удаа авлаа.

Байгууллагын удирдлага болон холбогдох талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд Зөвшөөрлийн тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох 26 заалтыг хэрэгжүүлж, уг тусгай зөвшөөрлийг авсан юм.

Ингэснээр тус лаборатори нь нийт 359 нэр төрлийн химийн бодисыг шинжилгээ, аналитикийн зориулалтаар хууль тогтоомж, аюулгүй байдлын стандартын дагуу ашиглах боломж бүрдэж байна. Энэ нь манай улсын хэмжээнд хамгийн олон нэр төрлийн химийн бодисын тусгай зөвшөөрлийг нэг дор авсан анхны тохиолдол болж байна.

ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лаборатори нь 2026 онд шинэ байрандаа нүүн орж, ажиллах орчин, чадавхаа өргөжүүлсний дараа уг зөвшөөрлийг авснаараа онцлогтой.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд