Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжилт хуралдаанаар дараах асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.
Даатгуулагчдын тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2025 оны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов. Уг шийдвэрийг гаргаснаар нэрийн данс нээлгэсэн нийт 1,530.6 сая даатгуулагчдаас 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн 77.1 хувь буюу 1,180.8 сая даатгуулагч шимтгэлийн орлогод тооцсон хүүгийн орлого хүртэхээр боллоо. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулав. Уг шийдвэрийг гаргаснаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ач холбогдол, нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар ажил олгогчид, иргэд, даатгуулагчид, нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудад мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг 2026 онд багтаан зохион байгуулах ач холбогдолтой юм.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн дээд хэмжээг 2026 онд 565.0 тэрбум төгрөгөөр батлав. Уг шийдвэрийг гаргаснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийг 2026 онд жилийн “13.94” хувийн хүүгийн орлого олох боломж бүрдэж байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хорооны аудитын асуудал хариуцсан гишүүнээр Даатгалын эдийн засагч, докторантур Б.Жавхланцогтыг нөхөн томиллоо. Мэргэжлийн хорооны гишүүнийг томилсноор Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сангийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад хөндлөнгийн хараат бусаар ажиллах аудитийн мэргэжилтэн Үндэсний зөвлөлийн дэргэд ажиллах юм.