Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас 2027 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг нээлттэй хүлээн https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSebSSkZXTStnmJ54D75JmyZbQvqm1i6Xye_9KAHDu8dBJBbPw/viewform авч байна.
Энэхүү санал асуулга нь салбарын бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын бодит оролцоог хангаж, төсвийн төвлөрүүлэн захирагчийн саналд иргэдийн дуу хоолойг тусгах зорилготой юм.
Санал асуулгын үндсэн чиглэлүүд:
Төсвийн төслийн санал асуулга нь дараах үндсэн асуудлуудыг хамруулж байна. Үүнд:
Орон нутагт шинээр анги, салбар, нэгжүүдийг байгуулах
Алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх /цалиин хөлс, урамшуулал, орон байр/
Тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх
Тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн чанар, хангамжыг сайжруулах