Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Умайн хүзүүний хорт хавдар бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой өвчин. Монгол Улсад 2024 онд 521 эмэгтэй шинээр оношлогдож, 167 эмэгтэй энэ өвчний улмаас нас барсан байна. Тиймээс бид өвдсөний дараа эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч байна.
Өнөөдөр Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Монгол эмэгтэй урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас амь насаа алдах ёсгүй.
Энэ үйлсэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Япон Улс, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон нийт түнш байгууллагууддаа талархал илэрхийллээ.