Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас 2026.08.17-ны өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
2026 оны 08 дугаар сарын 16-нд 1750 тонн, орон нутагт 550 тонн АИ92 шатахууныг түгээгээд байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувь нь үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Харин 2026.08.17-нд 48 вагон буюу 2880 тонн АИ92 шатахууныг буулгаж, ШТС-уудруу хангалт хийхээр ажиллаж байна.
Нэр бүхий ШТС-ууд шөнийн цагаар ажиллахгүй байх, олон хошуугаар зэрэг олгохгүйгээс болж урт дараалал үүсэх зэрэг асуудлууд үүссээр байна. Иймээс АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын зүгээс өнөөдрийн шуурхай штабын хурлын үеэр нефть импортлогч аж ахуй нэгжийн удирдлагуудад үүрэг чиглэл өгснийг онцоллоо. Цаашид олон улсын нөхцөл байдлаас үүдэн шатахууны тогтворгүй байдал тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх эрсдэлтэй байна. Энэ нөхцөлд Монгол улс нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.