Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газар, “Голомт Банк” болон “Престиж Инженеринг” нь “333 нуур” буюу Нэг сум–Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээнд 2026.02.05-ны өдөр гарын үсэг зурж, тус төслийн хамтын ажиллагааг эхлүүлж, санамж байгуулж байсан юм. Улмаар Бумбатын рашаанд 2026.04.09-ний өдөр шав тавих тавих ёслол болсон. Тус төслийн захиалагчаар Сонгинохайрхан дүүрэг, зохицуулагчаар ЗГХА “Усны Газар”, санхүүжилтийг “Голомт банк” хариуцаж, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК ажилллаж эхэлсэн юм.


Өдгөө Богдын даваанаас урсаж ирж байгаа горхи, Бумбатын усыг хуримтлуулж байгаа 16.9 мянган м3 эзлэхүүнтэй хөв цөөрөм, 800 гаруй метр явган хүний болон дугуйн зам, 6 байршилд камержуулалт, нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг, сандал суурилуулж, хашааны гадна болон дотор тохижилтын ажлыг “Престиж Инженеринг” болон дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хамтран гүйцэтгэлээ.



Хөв цөөрөм байгуулснаар гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх, үерийн усны аюулаас сэргийлэх, хуримтлуулах, агаарын чийгшил 5-15% нэмэгдэх, тоосжилт 20-50% буурах, 3191 өрхийн 9810 иргэдийг үерийн усны эрсдэлээс сэргийлэх боломж бүрдлээ.


Бумбатын төгөлд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагчид хамтран 2000 жимсний мод тарьсанаас гадна иж бүрэн усалгааны систем, 10 тн, 20 тн усны нөөцийн сав, 12 ширхэг хяналтын камер суурилуулсан байна.


Бумбатын рашаан орчимд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ 10,000 модны нүх ухаж, хар шороо, бордоо, усалгааг бэлтгэн 1000 ширхэг улиас тарьсан бол үлдсэн 9000 модыг дүүргийн 43 хороо, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын төрийн албан хаагчид хамтран тарьсан юм.
Цаашид Бумбатын рашаан орчим модны усалгаа болон харуул хамгаалалтыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хариуцан ажиллана.


