Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Япон Улсын карбон кредитийн зах зээлд нүүрстөрөгчийн кредит арилжаалах чиглэлээр “Unilead” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуульд төсөл хэрэгжүүлж, сургуулийн барилгын дээвэрт нарны цахилгаан үүсгүүр суурилуулна. Тус системээс үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний хэмжээнд үндэслэн нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг тооцож, бий болсон карбон кредитийг Япон Улсын зах зээлд арилжаалах юм.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, үр дүн нь баталгаажсанаар цаашид дүүргийн хэмжээнд өргөжүүлж, ойролцоогоор 100–150 ерөнхий боловсролын сургуульд нарны эрчим хүчний систем суурилуулах, улмаар карбон кредитийн арилжаанд хамруулах боломж бүрдэнэ.
Ингэснээр сургууль, боловсролын байгууллагуудын эрчим хүчний зардлыг бууруулахаас гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, олон улсын карбон кредитийн зах зээлд оролцох шинэ боломжийг бий болгож байна.
Энэ төслийг бодлогын түвшинд дэмжиж буй Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон төсөл гүйцэтгэл, хөрөнгө оруулалтыг хариуцаж байгаа Э.Тэргүүн нарт талархал илэрхийллээ.