Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас болон бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 26 байршилд зохион байгуулахаар болжээ.
“Бүтээлч үйлс ХК”, “Торгон хийц ХХК”-ийн сурагчийн дүрэмт хувцас худалдаалж буй цэг:
- "Алтжин" шөнийн зах В1 давхар, №3024 болон гадна худалдааны асар
- "Баялаг ундраа" – 2 давхар, №143-147 болон гадна худалдааны асар
- "Номин" их дэлгүүр
- "Номин" Макро худалдааны төв
- "Carrefour" яармаг салбар
- "УИД" 7 давхар үзэсгэлэн худалдаа
- "Sunday 2" гадна худалдааны асар болон 3022-3023 павильон
- "Carrefour" зайсан салбар, SILA center
- "Фонтан" – Битлзийн хөшөөний баруун, зүүн талд
- Б.Цэрэндоржийн хөшөөний баруун талд
- "Налайх" эрчим хүчний зүүн талд
“URBAN BREND”-ийн сурагчийн дүрэмт хувцас:
- “ТУМБААШ” төв салбар
Баянзүрх дүүрэгт:
- 4 дүгээр хороо – Жуковын талбайд наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
Баянгол дүүрэгт нийт 13 байршилд:
- 6 дугаар хороо – Орхон худалдааны төвийн гадна талбай
- 6 дугаар хороо – Эфес худалдааны төвийн урд талын гадна талбай
- 8 дугаар хороо – Баянгол дүүргийн төв дэлгүүрийн гадна талбай
- 14 дүгээр хороо – Апекс худалдааны төвийн гадна талбай
- 15 дугаар хороо – Байгаль эх цогцолборын талбай
- 15 дугаар хороо – 10000 нэрийн барааны урд талбай
- 15 дугаар хороо – Ахуйн үйлчилгээний ордны урд талбай
- 15 дугаар хороо – Норд дэлгүүрийн гадна талбай
- 18 дугаар хороо – Сод жаран дэлгүүрийн гадна талбай
- 26 дугаар хороо – 7 дугаар байрны гадна талбай
- 26 дугаар хороо – 11 дүгээр байрны гадна талбай
- 29 дүгээр хороо – “Шинэ сандэй” худалдааны төвийн гадна талбай
- 29 дүгээр хороо – Эрин хорооллын үүдний зам дагуу
Баянгол дүүргийн бүх байршилд үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл зохион байгуулагдана.
Сүхбаатар дүүрэгт:
- 4 дүгээр хороо – Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжид наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ийг хүртэл үргэлжилнэ.
Сонгинохайрхан дүүрэгт гурван байршилд:
- 2 дугаар хороо – Толгойтын эцэс
- 2 дугаар хороо – Орбисын 10 дугаар гудамжны зүүн үзүүрт
- 16 дугаар хороо – 3 дугаар үйлчилгээний төвийн урд талбай
Эдгээр байршилд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-нийг хүртэл худалдаа явагдана.
Чингэлтэй дүүрэгт:
- 2 дугаар хороо – Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай
- 5 дугаар хороо – Тусгаар тогтнолын талбай
Хоёр байршилд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 6-ныг хүртэл үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хан-Уул дүүрэгт гурван байршилд:
- 2 дугаар хороо – Ажилчны алдар талбай
- 2 дугаар хороо – 3 дугаар байрны урд тал
- 21 дүгээр хороо – Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн
Эдгээр байршилд наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 5-ныг хүртэл худалдаа үргэлжилнэ.
Налайх дүүрэгт:
- 2 дугаар хорооны Даваажавын гудамж, Соёлын ордны урд талбайд наймдугаар сарын 20-ноос 30-ныг хүртэл үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Багахангай дүүрэгт:
- 1 дүгээр хорооны төв талбайд наймдугаар сарын 19-нд худалдаа зохион байгуулахаар байна.
Багануур дүүрэгт:
- 1 дүгээр хорооны Нацагдоржийн талбайд наймдугаар сарын 10-наас 31-ний өдрийг хүртэл хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа ажиллана.
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ үед сурагчдын дүрэмт хувцас, цүнх, гутал, дэвтэр, бичгийн хэрэгсэл зэрэг барааны эрэлт нэмэгддэг. Тиймээс худалдан авалт хийхдээ бараа бүтээгдэхүүний үнэ, чанар, гарал үүсэлд анхаарахыг зөвлөж байна.