Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр Дэлхийн банк группын Монгол Улсыг хариуцсан менежер хатагтай Виктория Делмоныг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улс Дэлхийн банктай “Цахим эрүүл мэнд” төсөл болон КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.
Цаашид өмнөх төслүүдийн бий болгосон суурь, сургамжид тулгуурлан:
- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, мэдээллийн системийн уялдаа холбоо
- Мэдээлэл харилцан солилцох, системийн харилцан ажиллагаа
- Хүний нөөцийн чадавх, мэргэшлийг бэхжүүлэх
- Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг өргөжүүлэх
- Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох
- Цар тахал болон нийтийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдлыг хангах
чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Эцсийн зорилго бол эрүүл мэндийн салбарын шинэчлэл, цахим шилжилтийг иргэн бүрд бодит үр өгөөжтэй болгох явдал.
Дэлхийн банкны өмнөх дэмжлэг, хамтын ажиллагаа Монгол Улсын эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Цаашид энэ хамтын ажиллагааг илүү үр дүнтэй, бодит хэрэгцээнд нийцсэн, иргэдэд шууд өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдэд чиглүүлэхийг зорьж байна.