Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн төлөөллийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн явц болон үр дүнгийн талаар танилцуулж, санал, хүсэлтийг нь сонслоо. Орон сууцны залиланд өртсөн иргэдийн төлөөллийн хувьд дэд Ажлын хэсэгт орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг хохироосон бүх аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг бүрэн шалгаж, хэн нэгний танил тал, албан тушаал, нөлөөллөөс үл хамааран хуулийн дагуу шударга, тэгш хариуцлага тооцох, Барилгын ажил тодорхой хэмжээнд явагдсан боловч хөрөнгө, санхүүжилтийн шалтгаанаар зогсонги байдалд орсон төслүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, барилгыг ашиглалтад оруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, Хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж, учирсан хохирлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэн барагдуулж өгөхийг хүслээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хохирсон иргэдийн асуултад хариулж, холбогдох мэдээллийг өгч ажиллалаа.