Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед-тай уулзалт хийв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож буй энэ 2026 онд НҮБ-ын ЕНБД-ын орлогч Монгол Улсад айлчилж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож буйд талархал илэрхийлж, түүний энэхүү айлчлал нь Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд газрын доройтол, цөлжилт, ган, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, санхүүжилтийн асуудлыг олон улсын түвшинд урагшлуулах, хурлын үр дүнг Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт болон хөгжлийн хамтын ажиллагаатай уялдуулах талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах хугацаанд хурлын шийдвэр, санаачилгын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, НҮБ-ын холбогдох байгууллага, хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, нөөцийн дайчилгааг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлов.
Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлага солилцох, хамтарсан санаачилгыг дэмжих чиглэлээр Монгол Улсаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид НҮБ-тай энэ чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.