15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” 32-ын тойрогт нээгдлээ

15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” 32-ын тойрогт нээгдлээ

Та "Ногоон өртөө"-нд 5-30 минут дотор цахилгаан машинаа бүрэн цэнэглэнэ. Цахилгаан автобус ч цэнэглэх боломжтой.

Үнийн хувьд том оврын цахилгаан машин 100км зам туулахад 6470 төгрөг, жилд 1.2 сая төгрөг зарцуулна. Энэ нь бензин хэрэглэдэг машинаас 3-5 дахин бага зардал юм. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 км замд нэг ч литр шатахуун, түлш хэрэглэлгүй хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар ачаа тээвэрлэлээ.

Цаашид 150 км тутамд нэг буюу улс даяар 500 “Ногоон өртөө”-ний сүлжээ байгуулахаар ажиллаж байна. Үр дүнд нь жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын мөнгөн урсгал гадагш гарахгүй. 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал буурна. Энэ нь 33 мянган янданг буулгасантай ижил юм. Засгийн газраас татварын 1 хувийг шинэ эдийн засаг, шинэ дэд бүтцэд хөрөнгө оруулахаар хуульчилна. Шатахууны хараат байдлаас аажмаар сална. Иргэддээ сонголт өгнө. Төр саад болохгүй, боломж нээнэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд