ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Хуваалцах Жиргэх

Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгууллаа.

Санамж бичигт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Чарльз Болланд нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд, гэр бүлтэй ажилладаг нийгмийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, Эвлэрүүлэн зуучлах багт ажиллах сэтгэл зүйчдийг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана. Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулга хийж, хөдөлгөөнийг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд