Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан ID-66970 дугаартай Санхүүжилтийн гэрээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг 2020–2026 онд амжилттай хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагуудад зориулан нийт 22 үйлчилгээний тээврийн хэрэгслийг 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр худалдан авч, хүлээлгэн өглөө.

Энэхүү төслөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэгдсэн И-Жоб платформыг тогтвортой систем болгон хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар эзэмшүүлэх, бичил бизнес, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих замаар ажлын байр бий болгох, хадгалах, КОВИД-19 цар тахлын үед зохих шалгуур хангасан ажилчдад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон талт үр нөлөө бүхий арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
Эдгээр тээврийн хэрэгсэл нь төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, орон нутгийн иргэдэд хүрч ажиллах, хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой, бодит хөрөнгө оруулалт болох юм.