Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагджээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагджээ

Улирлын томуугийн вакцинжуулалт орон даяар үргэлжилж байна. 2026 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагдаж, нийт хамралт 32.5 хувьд хүрээд байна. Үүнээс Улаанбаатар хотод 113,587, орон нутагт 48,710 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Үүнээс 6 сартайгаас 6 хүртэлх насны 113,897 хүүхэд томуугийн вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдийн хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна.

Хүүхдийн насны бүлгээр:

- 6 сар–1 нас: 15.6%

- 1–2 нас: 17.0%

- 3–6 нас: 47.0%

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ улирлын томуугийн вакцинд хамруулж, томуугаар өвчлөх болон хүндрэх эрсдэлийг бууруулахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна. 

Вакцин хийх цэг, цагийн талаарх мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс авна уу. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд