ЭМЯ: Шаардлага хангаагүй эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна

ЭМЯ: Шаардлага хангаагүй эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас шаардлага хангаагүй эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна. 

2026 оны долоодугаар сарын 31-ны өдрийн эм шинжлэх лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй БНХАУ-ын Guizhou tiandi Pharmaceutical үйлдвэрлэгчийн 2502026 цувралын дугаартай "Metoclopramide 10mg" туншилтай эмийг эрсдэлийн 2-р ангиллаар түгээлтийн 65 сувгаас эргүүлэн татаж буй.

2026 оны наймдугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүгнэлтээр Индонез улсын PT.Caprifamindo Laboratories үйлдвэрлэгчийн FE8665 цувралын дугаартай "Дае-Кал" шахмал эм нь шаардлага хангаагүй тул эрсдэлийн 2-р ангиллаар эргүүлэн татаж дуусжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд