Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тэтгэвэрт гарсан 30 ахмадыг сонгон шалгаруулж, гишүүдийн ажлын албанд зөвлөхөөр ажилд авах асуудлаар тодруулага авлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Стратегийн хүрээнд эхний хөтөлбөр нь залуучуудын хөтөлбөр байсан. Залуучууд УИХ-ын гишүүдтэй хамтарч дадлага хийх ийм хөтөлбөрийн хэрэгжүүлээд дууссан. Дараагийн үе шат буюу ахмадын экспертийн арга хэмжээг эхлүүлж байгаа. Энэ нь Экспертийн арга хэмжээг 5-н сарын нэгний өдөр зарласан.
Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдрөөр ахмад настны хөдөлмөрлөх эрхийг бас онцолж энэ экспертийн хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа зарласан. Ер нь болуул монгол улсад ажиллах хүчний хомсдол үүссэн хомсдолд орсон байнаа. Хаа сайгүй ажиллах хүч хэрэгтэй байнаа гэдэг асуудал ярьж байгаа энэ цаг үед бид бол ахмад настны хөдөлмөрдөх эрхийг бас хууль тогтоомжоор нилээд сайн хангаж хамгаалж өгсөн. Наад захын жишээ гэвэл хөдөлмөрийн тухай хуулиар. Өмнө нь бол тэтгэвэрийн насанд хүрсэн бол ажил олгогчийн санаачилгаар тэтгэвэрт нь гаргах боломжтой байдаг байсан бол одоо хөдөлмөрийн тухай хуулиар зөвхөн ажилтан өөрөө хүсэхийн болуул өндөр настны тэтгэвэртээ гарах энэ эрх нь байгаа.
Нийгмийн даатгалын тухай хуулиараа тухайн тэтгэвэрийн насны хуулиар тодорхой тэтгэвэрийн насанд хүрсэн бол тэтгэвэртээ гарах эрх нь үүсч байгаа болохоос биш шууд одоо тэтгэвэрт нь албан журмаар гэдгиймүү хэн нэгний шахалтаар юмуу шууд гарганаа гэсэн ойлголт бас биш. Нөгөө талдаа ААН байгууллагуудыг мөн тэтгэвэрээ тогтоолгосон байгаа иргэдтэй ажиллахыг хөшүүрэг болохын тулд ахмад настны тухай хуулийг өөрчилж тухайн ААН байгууллагууд 50-с дээш ажилчинтай бол хоёроос доошгүй хувьд ахмадуудыг ажиллуулах ийм үүргүүдийг хуулиар хүлээлгэсэн. Ингэхдээ тэтгэвэрээ тогтоолгосон ахмадыг ажиллуулж байгаа бол тэтгэвэрийн шимтгэлийг төлөхгүй байж болно.Гэхдээ өөрөө хүсэлтээ гаргах ёстой. Гагцхүү ажилтан төлдөг 8,5 хувь ажил олгогч төлдөг 8,5 хувь нийтдээ 17 хувийн тэтгэвэрийн шимтгэлийг төлөхгүй байж болно. Ингэхийн тулд тухайн нийгмийн даатгалийн газартаа хүсэлтээ гаргаад үнийг төлөхгүй байж болноол гэсэн ийм зохицуулалттай байгаа. Нийгмийн даатгалийн шимтгэлийн ачаалал их өндөр байнаа гэж ярьж байгаа энэ үед ААН байгууллагууд ажиллах хүчний хомсдолоо болон нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтаа буруулах гарцын нэг бол ахмадыг ажиллуулах гэж байгаан. Ахмад гэж ойлгоод байдаг энэ нас маань өөрөө маш харьцангуй. Учир нь залуучууд тэтгэр авах насанд хүрчээд байгаа юм. Тухайлбал цэргийн хуулиараа 45 насандаа тэтгэврэтээ гарчиж байна. З- 4 хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийн хувьд 50 насандаа тэтгэвэрээ тогтоолгож байна. Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс 50-тайдаа тэтгэвэрээ тогтоолгох боломж нь болуул байна гэх мэтчилэн 40, 45, 50, 55-тай хүмүүс өнөө цагийн үед энэ насны хүмүүс 30 жилийн өмнөх 40,45,50,55 настай хүмүүстэй харцуулшгүй. Бие организм болоод эрч хүчийн , нийгмийн харилцааны хувьд ч тэр бас харьцуулшгүй байгаа учраас тэтгэвэрээ тогтоолгож болно. Эргээд хөдөлмөр эрхлэх хэрэгтэй болноо гэдэг энэ асуудлыг ярьж байгаан. Хууль тогтоомж гаргасан бол төр өөрөө бас хууль тогтоомжоо дагадаг байх ёстой гэдэг үүднээс энэ экспертийн хөтөлбөрийг парламент эхлүүлж байгаа. 5-н сарын нэгэнд зарласнаас хойш одоогийн байдлаар 260 гаруй хүн материалаа ирүүлсэн байна. энэ хөтөлбөрийн хамгийн гол онцлог нь 10-с доош жилд доорх чиглэлээр ажилласан буюу
- Хууль эрх зүйн бодлого боловсруулах чиглэлээр ,
- Улсын их хурал,
- Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагууд,
- Нутгийн захиргааны байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байсан
- Их дээд сургуулийн эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийж байсан эмэгтэй 55, эрэгтэй 60-с дээш насны байх бөгөөд долоо хоногт багадаа 15 болон түүнээс дээш цаг биечлэн болоод цахимаар ажиллах боломжтой ийм ахмадуудыг парламент.мн дамжуулан мэдээллийг авч байгаа. Цахим парламент цэсийг сонгоод тухайн хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой. Хэрвээ та өөрөө юмуу эсвэл өрөө боломжгүй байгаа бол тухайн ахмадын холбоо клуб ямар нэгэн байгууллагуудын гишүүнчлэлтэй бол байгууллагаараа дамжуулж бас мэдээллээ илгээж болно гэсэн зохицуулалтыг оруулсан. Хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн оролцогчдын мэдээллийг УИХ-ын тамгын газар бүртгэж байгаа. Ахмад эксперт бүртгэлийн санг үүсгэж байгаад УИХ-ын гишүүдэд мэдээллийг хүргүүлээд УИХ-ын гишүүд тухайн мэдээллийг мэдээллийн сангаас 30 хүртэл хүнийг энэ онд хамтран зөвөлгөө авч ажиллахаар сонгоно. УИХ-ын гишүүд бүхнийг мэддэг,чаддаг хүмүүс биш учраас ахмадуудынхаа сургаалийг сонсож энэ хууль тогтоох ажиллагаанд оролцуулах ийм хөтөлбөрийг эхлүүлсэн.
hurts.mn