Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал ЗГ-ын энэ өдөр /2025.05.07/-ийн ээлжит хуралдаанаар уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрхийг хангуулах, хариуцлагатай уул уурхайг бий болгоход орон нутгийн иргэдийн оролцох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох газар, албан тушаалтнуудад тодорхой чиглэл өгсөн гэдгийг онцолж хэвлэлд мэдээдэл хийлээ.
Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсантай холбогдуулан, цөмийн эрчим хүчийг дэмжиж байгаа, хүлэмжийн хийг бууруулж байгаа, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа томоохон алхам болсон хэмээн дэмжиж байгаа иргэд олон байна. Мэдээлэл дутмаг байдлаас болж шүүмжилж байгаа иргэд ч цөөнгүй бий. Тухайлбал, байгаль орчин, агаар, хөрсний бохирдол, малын эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаа, үүнд иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлье гэдэг шаардлагуудыг тавьж байна.
Өнгөрсөн хугацаанд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээн дээр Монгол Улсын Засгийн газраас зургаан сайдаар ахлуулсан, 122 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллуулсан бөгөөд УИХ-аар олонхоороо шийдвэрлэсэн.
“Гал үндэстэн холбоо”, “Эвийн хүч, эх нутгийн төлөө” холбоо, “Газартаа эзэн Монгол” ТББ, “Байгалийн баялгийг иргэдийн хяналтад” ТББ болон иргэдийн гарын үсгийг цуглуулсан Балдандорж, “Босоо хөх Монгол” ТББ, “Сонор дуудлага” ТББ, иргэн Мөнхбаатар, Бурмаа, Норовсүрэн, Батцэцэг, Бямбаа, Эрдэнэбат нарын гарын үсэгтэй шаардлага ирүүлснийг анхаарал тавьж, авч хэлэлцсэний үндсэн дээр ЗГ-ын тогтоолыг баталсан.
Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийг олон улсын болон мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлаж, холбогдох мэдээллийг хүргүүлж, хамтран ажиллах чиглэлийг холбогдох газруудад хүргүүлсэн.
Түүнчлэн иргэд болон иргэний нийгмийн байгууллага, хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Монгол Улсын Шадар сайд Н.Учрал болон “Эрдэнэс Монгол” ХК, “Мон атом” компанийн удирдлагуудад даалгасан. Мөн цацраг идэвхит ашигт малтмалын цөмийн болон цацрагийн шинжилгээ хийх, хөрс, ус, агаарын бохидолд шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лабораторийг орон нутагт нь байгуулах шийдвэр гаргалаа гэв.