Монголд архинаас болж жилд дунджаар 4500 гаруй хүн амиа алддаг

Монголд архинаас болж жилд дунджаар 4500 гаруй хүн амиа алддаг

Хуваалцах Жиргэх

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” сэдвээр мэдээлэл хийлээ.

 

 ТББ-ийн тэргүүн Ж.Цогтсугар: “Манай байгууллагаас “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” үндэсний хөдөлгөөнийг санаачилж байна. Заавал архи ууж сурсны дараа архинаас гарах бус архи ууж сураагүй байхдаа огт хэрэглэдэггүй болгох шинэ санаачлагыг гаргаж, гурван жил ажилласан залуусын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж байна.

Манай хөдөлгөөний гол зориого нь эмийн бус аргаар, монгол эрчүүд өөрсдийн дотоод эрчим хүч, ухамсар, оюун тархиар дэлхий нийтийн мэдлэг, тэлэлттэй нэгдэж өөрийгөө өөрчлөх чадамжтай юм байна гэдгийг л хүлээн зөвшөөрч, итгэл өгөөч гэдэг үүднээс "Тархи Сэргэлт,Стратеги, Сэтгэлгээний Ялалт" номыг хэвлүүлсэн. 

Энэ номд бичигдсэн арга туршлагаар олон хүн суралцаад өөрсдийнхөө амьдралыг өөрчилсөн түүхтэй. Уг номд архи хэрэглээний олон хэлбэрт нөлөөлөл байдгийг өгүүлсэн. Энэ асуудлаар маш олон жил бид ярьсан учраас төр хүлээн авч, архиар шахахыг хүүхдийн дэргэд архи уухыг хориглосон.  

 

Монгол эрчүүдэд эмийн бус аргаар өөрийн дотоод хүчээр, ухамсар, оюун тархиараа дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах чадамж байна. Түүнийг нь хүлээн зөвшөөрч, итгэж өгөөч ээ гэж уриалж байна.

 

Манай улс нэг хүнд ногдох согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт ордог. ДЭМБ-аас Монгол улсыг архины хэрэглээний хувьд аюулд учирсан орон гэж тодорхойлсон. Мөн манай улсад архинаас болж жилд дунджаар 4500 гаруй хүн амиа алддаг гэсэн тоог Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан. Тиймээс энэ том аюул заналыг өөрчлөх цаг нь болсон.

 

Манай зөвлөлд эрдэмтэн докторууд ажилладаг. Архинаас гаргадаг шидэт эмд итгэдэг цаг өнгөрсөн. Энэ бол дэндүү мунхаг зүйл.

 

Залуу үеийнхэн маань өөр болж, биднийг дэмжихээ илэрхийлж буйд нь талархаж байна. Мөн бид шинэ үеийн залуустаа хандаж, их дээд сургуулийн оюутнуудад хандаж олон арга хэмжээг бид зохион байгуулсан”  Итгэл гэдэг хамгийн үндсэн зарчмаа бид мартчихаад байна. Өвөг дээдэс, өв соёл, үндэс угсаандаа итгэдэггүй. Тиймээс энэ Стратеги сэтгэлгээ гэдэг нь олон жилийн дараа бидний амьдрал, үр хүүхэд ямар байхыг олж хархыг хэлнэ хэмээлээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд