Н.Нотойбаяр: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монголдоо ирээд байр сууриа илэрхийлжил таарна

Н.Нотойбаяр: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монголдоо ирээд байр сууриа илэрхийлжил таарна

Хуваалцах Жиргэх

 

УИХ-ын гишүүн  Н.Нотойбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийг тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрээр,

Н.Номтойбаяр: Төрийн ямар ч албан тушаалтан хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг үнэн зөв хуулийн дагуу мэдээлдэг байх ёстой. Хэрвээ худлаа мэдүүлбэл зөрчлийн хуулиар шийтгэдэг. Энэ шаардлага бол яах аргагүй зүй ёсны шаардлага.

  Зөвхөн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавиад байгаа ч биш хэнд ч энийг тавьж болно. Эцэг хүний хувьд ч тэр эрх бүхий төрийн өндөр албан тушаалтны хувьд ч тэр Монголдоо ирээд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлжил таараа. Огцруулах асуудал нилээн яригдаад байна. Гишүүд бид ч гэсэн ярьжил байна л даа. Энэ үүссэн нөхцөл байдал ер нь ямар ч улсад иймэрхүү нөхцөл байдал үүсдэг. Үүний гаргалгааг үндсэн хуульдаа юу гэж заасан байдаг уу гэхээр ерөнхий сайд би огцорхуу, эс огцорхуу гэдгээ өөрөө Их хурал дээр оруулж ирдэг хуулийн  зохицуулалттай байдаг. Манай үндсэн хуульд ч байгаа. Хэрвээ би байсан бол энэ асуудлыг шууд л оруулж ирнэ. Их хурал харин итгэл үзүүлэх үү эс үзүүлэх үү гэж томьёолдог ш дээ. Өөрөөр хэлбэл ажлаа үргэлжлүүлэх үү огцорхуу гэдэг асуудал. Би бол тийм л гаргалгааг харж байна. Би өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна.

  Үндэсний Эвсэлийн удирдах зөвлөл гишүүд цуглаж энэ асуудлыг бол яриагүй байна. Хоёр нь гадаадад томилолттой ажлаар явж байгаа. Нам дагасан залуучууд эрх мэдлийн хувьд ч тэр, эд хөрөнгийн хувьд ч тэр ердийн залуучуудаасаа хол тасраад явчдаг ш дээ. Энэ заваан тогтолцоог л бид эвдэх хэрэгтэй байгаан. Эвдэх арга зам нь юу гэхээр эдийн засгийн аргаар эвдэх. Төрийн албыг бид нар хувьчлах хэрэгтэй. Саяхан засгийн газар судалгаа хийгээд төрийн зарим албаны чиг үүргийг хувийн хэвшилрүү шилжүүлбэл 10 их наядыг хэмнэлт хийх бололцоотой байнаа гэсэн тооцоо судалгаа гаргацан байна. Дээрээс нь төрийн өмч хувчлалыг зайлшүй хийх хэрэгтэй. Төрд 113 ААН компани байна. За түүхий эд нь үнэтэй байгаа учир Эрдэнэт, Тавантолгой хоёр л ашигтай ажиллаж байх шиг байна. Бусад нь бүгд дампуурчихсан. Жишээлбэл 200 гаад хүний бүтэцтэй хувийн хэвшил жилдээ 4 сая тонн нүүрс олборлоод экспортлож чадаад байхад 1300 ажилтантай төрийн өмчид компани 2 сая тонн нүүрс олборлодог л байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө эдийн засгийн үр өгөөжийн хувьд энэний цаана юу нуугдаж байна гэхээр асар их хулгай, асар их үргүй зардал байна. Дээрээс Хөгжлийн банкаа хүртэл дампууруулах хэмжээнд авчирчихсан л байгаа ш дээ. Хөгжлийн банкны муу зээлийн 54 хувь нь дандаа төрийн өмчид компаниуд нь дандаа зээлээ давчихсан. Тэгэхээр бид одоо яах аргагүй юуны төлөө шинэ үндсэн хуулийн хүрээнд 126 гишүүн бүхий таван улс төрийн намын төлөөлөл байгаа билээ. Зоригтойгоор төрийн албаны реформоо  хийчмээр байна. Төрийн өмч хувьчлалаа хийчмээр байна. Эдийн засгийн аргаар л бид тэмцэх нөгөө талдаа мэдээж эрүүгийн хуулийн аргаар тэмцэх. Тэртээ тэргүй засгийн газрын үйл ажиллагаа батлагдчихсан. Хувь хүнээс ерөөсөө хамаарахгүй. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд